Facebook Pixel
Garid Trade

Солонгос улсаас машин захиалах - Garid Trade

Солонгос улсаас автомашин захиалга

Kia29,192
Hyundai27,199
Mercedes-Benz11,965
BMW10,189
Genesis7,804
Renault3,685
Chevrolet3,637
Audi2,529
Porsche1,986
Mini1,680
Land Rover1,671
Tesla1,648

Сэтгэлд сэвгүй унаа!

Аялалын машин

Та хайж буй машинаа оруулна уу

Захиалагчид

Солонгос улсаас автомашин захиалах

Garid Trade нь Солонгос улсаас автомашин захиалах найдвартай платформ юм. BMW, Mercedes-Benz, Audi, Porsche, Tesla, Toyota, Hyundai, Kia зэрэг 60 гаруй брэндийн автомашин худалдаа, үнийн мэдээлэл, захиалга өгөх боломжийг танд олгоно. Бид 2023 оноос хойш Монгол, Солонгос хоёр улсад албан ёсоор бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна.

Бид таны хүссэн машиныг Солонгосоос шууд захиалж, гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлтийг бүрэн хариуцна. Машин захиалах үйлчилгээ хурдан, найдвартай бөгөөд хямд үнээр автомашин худалдаа хийх боломжтой. Манай баг таны сонгосон автомашиныг Солонгост очиж биечлэн шалгаж, дэлгэрэнгүй мэдээллийг танд хүргүүлнэ.

Яагаад биднийг сонгох вэ?

Найдвартай эх үүсвэр

Солонгосын албан ёсны дуудлага худалдааны системээс автомашин захиалах тул машины түүх, ослын мэдээлэл бүрэн ил тод байна.

Хурдан хүргэлт

Экспресс тээвэрлэлтээр 7-14 хоногт таны захиалсан автомашин Улаанбаатарт ирнэ. Тээврийн явцыг онлайнаар хянах боломжтой.

Бүрэн үйлчилгээ

Гаалийн бүрдүүлэлт, татвар төлөлт, улсын дугаар авах зэрэг бүх үйл ажиллагааг бид бүрэн хариуцна.

Автомашин захиалах үйл явц

1. Машинаа сонгох: Манай вэбсайтаас хүссэн автомашинаа хайж олоорой. BMW седан, Mercedes-Benz жийп, Toyota хайбрид, Hyundai цахилгаан машин зэрэг олон төрлийн сонголт байна.

2. Шалгуулах: Сонгосон машиныг манай Солонгос дахь баг биечлэн очиж шалгана. Будаг, мотор, явах эд анги, ослын түүхийг нарийвчлан шалгаж видео бичлэгээр танд илгээнэ.

3. Төлбөр төлөх: Урьдчилгаа 70-80% төлж гэрээ байгуулна. Үлдэгдэл төлбөрийг машин Монголд ирэхэд төлнө. Бүх төлбөр компанийн албан ёсны дансаар дамжина.

4. Хүлээн авах: Таны автомашин Улаанбаатарт ирэхэд гаалийн бүрдүүлэлт хийгдэж, та шууд хүлээн авах боломжтой. Хүсвэл улсын дугаар, даатгал хийлгэх үйлчилгээ үзүүлнэ.

Алдартай брэндүүд

Манай платформоор дамжуулан та дэлхийн алдартай брэндүүдийн автомашин захиалах боломжтой. Үүнд: Mercedes-Benz E-Class, S-Class, GLE; BMW 3 Series, 5 Series, X5; Audi A6, Q7; Porsche Cayenne, Panamera; Tesla Model 3, Model Y; Lexus ES, RX; Toyota Camry, RAV4, Land Cruiser; Hyundai Sonata, Tucson, Palisade; Kia K5, Sorento, Carnival зэрэг олон загвар багтана. Мөн Genesis, Volvo, Land Rover, Jaguar, Maserati зэрэг дээд зэрэглэлийн брэндүүдийн автомашин худалдаа хийх боломжтой. Солонгос улсаас машин захиалах нь Монголд шууд худалдан авахаас хамаагүй хямд бөгөөд чанартай сонголт юм.